| | USD/MNT 0₮

ЭМЯ:КОВИД 19 ХАЛДВАРЫН ХОЁРДУГААР ДАВАЛГААНД ИДЭР НАСНЫХАН ИХ ӨРТӨЖ, ӨВЧИЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Ковид 19 халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд тархсан байна. Олон судлаачдын хэлж байгаар хоёрдахь давалгаанд идэр насны залуус өртөж, бие нь хүндэрч байна гэж үзэж байна. НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг эхлүүлсэн байна. 

Монгол Улсад уг халдвараар өвчилсөн иргэдийн тоо 11-д хүрсэн байгаа. Манайд бол халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Тэд эмнэлгийн хяналтанд тусгаарлаж, эмчилгээ хийж байна. Уг халдвар нь агаар дусал болон ахуйн хэрэглээгээр дамжиж халдварлаж байгаа юм.

Дэлхийд цар тахал идэвхжиж байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээний төвүүд болон албан байгууллагуудад хандаж ЭМЯ-наас уриалга гаргасан байна. 

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Ковид 19 халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 199 оронд тархсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.