| | USD/MNT 0₮

Урт цагаан үйлчилгээний төв нурах эрсдлийн өндөр түвшинд хүрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон

Урт цагаан үйлчилгээний төвийн ашиглалтын хугацаа дууссан тул нураах шийдвэрийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаад удаж буй. Гэвч түрээслэгчид нь байраа нураалгахгүй гэж тэмцсээр өнөөдөртэй золгожээ.

Хоёр хоногийн өмнө тус үйлчилгээний төвийн цахилгааныг тасалж, хэрэглээний усыг нь хязгаарласанд түрээслэгчид бухимдаж, зам хааж жагссан юм.

Тэгвэл өнөөдөр уг барилгын асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар, НМХГ, НОБГ-аас мэдээлэл хийж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Нийтдээ 10 гаруй дүгнэлт гарсан. Холбогдох шийдвэрүүд гарсан. Иргэд аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагаа зогслоо хэмээн эсэргүүцэж байна. Барилгын үйл ажиллагаа зогссонтой холбоотой 300-400 гаруй иргэнийг хүлээж авч санал бодлыг нь сонсч байна. Цаашид үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар санал хүсэлтийг нь авсан. Түрээслэгч иргэдийн үйл ажиллагааг доголдуулахгүйгээр ажиллана.

Эрсдлийн өндөр түвшин үүссэн гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоож дүгнэлт гаргасан. Гал гарах эрсдэлтэй, ямар нэгэн байдлаар цахилгаан болоод ахуйн байдлаар гал алдвал дэлбэрэлт үүснэ. Иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох аюул хаяанд ирсэн. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоосон.

Түрээсийн гэрээтэй холбоотой асуудал бий. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай 30 аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулсан. Тэд нь цаашаа иргэдэд түрээслүүлдэг. Гэвч иргэдийн хэлж буйгаар тэднээс ирэх дарамт шахалт их байдаг эсэн. Түрээслэгчдийн хэлж буйгаар 300-1сая 500 мянга хүртэл түрээс төлж байгаа. Дамлаж түрээслэх асуудал байдаг юм билээ” гэв.

Урт цагаан үйлчилгээний төв нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг нь зогсоосон
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.