| | USD/MNT 0₮

Т.БАДРАЛ:ТУСГААРЛАХ БАЙРАНД НЭГ ӨРӨӨНД НЭГ ХҮН БАЙЛГАНА

Өнөөдрийн Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг албаныхан танилцуулав.
 
ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал "Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг эрүүл мэндийн байгууллагаас тавьсан. Эрүүл мэндийн байгууллагуудаас COVID 19-ын нууц үе нь 5.5-19 хоног гэж байсан бол хамгийн багадаа 21 хоног болгох дүгнэлт гаргасан. Тиймээс сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1,000 орчим иргэний тусгаарлах хугацаа 14 хоног байсныг дахин долоо хоногоор сунгаж байна. 
 
Үүнтэй холбоотойгоор нислэгт өөрчлөлт орж байна.  Мөн эрүүл мэндийн байгууллагаас гаднаас импортлогдож орж ирсэн халдвар бие биедээ халдварлах магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс тусгаарлагдах байранд нэг өрөөнд нэг хүнийг байрлуулна.
 
Зочид буудал, ААН-тэй хамтарч ажиллана. Үүнийг дагаад гадаадаас ирж байгаа иргэдийн тусгаарлах байрны төлбөр 1,050,000 төгрөг болж нэмэгдэж байна" гэв.
 
Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг эрүүл мэндийн байгууллагаас тавьсан. Эрүүл мэндийн байгууллагуудаас COVID 19-ын нууц үе нь 5.5-19 хоног гэж байсан бол хамгийн багадаа 21 хоног болгох дүгнэлт гаргасан. Тиймээс сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1,000 орчим иргэний тусгаарлах хугацаа 14 хоног байсныг дахин долоо хоногоор сунгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.