| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВСАН 11 ИРГЭНИЙГ Ц.ЧИНБАЯР ЭМЧ ГАРДАН ЭМЧИЛЖ БАЙНА

Монгол Улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 11-д хүрсэн байна. Гэхдээ халдвар гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн гэдгийг албаныхан онцолж байгаа.

Харин тэднийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд эхнээсээ эмчилгээний үр дүн гарч, биеийн байдал нь дээрдэж сайжирч байгаа талаар тус төвийн захирал Д.Нямхүү өдөр бүр мэдээлэл хийж байгаа.

Тэгвэл тэднийг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ц.Чинбаяр яг гардан эмчилж байгаа юм байна.

Ар гэр, хань, үр хүүхдээ умартан иргэдийн эрүүл мэндийн төлөө энэ биеэ, эрдэм чадал оюун ухаанаа зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаар бахархаж байна. Тэд тусгаарлалтанд байгаа иргэдтэй адилхан ар гэртээ харихгүй ийнхүү эмчилгээ сувилгаа сайн хийж байна.

 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ц.Чинбаяр коронавирусын халдвартай 11 иргэнийг гардан эмчилж байгаа юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.