| | USD/MNT 0₮

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОКИО, СӨҮЛЭЭС НИЙТ 750 ИРГЭНЭЭ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР АВНА

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор гурван удаагийн нислэг үйлдэж, Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо.

04-р сарын 02-нд 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот
04-р сарын 03-нд 01.30 цагт Япон улсын Токио хот
 04-р сарын 04-нд 08:30 цагт БНСУ-ын Сөүл хот.

Нийт 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 50 хувь нь буюу 2000 иргэн БНСУ-ын Сөүл хотоос ирэх хүсэлтэй байгаа тул ийнхүү тус улс руу хоёр удаагийн нислэг үйлдэхээр болжээ.

Зорчигч иргэдээс эрүүл мэндийн шинжилгээ авч, халуурсан болон халдвар авсан байж болох бусад шинж тэмдэгтэй, мөн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан бол тухайн улсдаа үлдэж эмчилгээнд хамрагдах юм байна.

Түүнчлэн зохих төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр эдгээр иргэдийг эх оронд нь авчрах бөгөөд хамгийн багадаа 21 хоног тусгаарлалтад авч, хяналт тандалтын ажлыг зохион байгуулах юм байна.

Тусгай үүргийн онгоцонд эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байцаагч ажиллаж, нийт зорчигдод хяналт тавьж ажиллана.

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор гурван удаагийн нислэг үйлдэж, Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.