| | USD/MNT 0₮

Ч.ХҮРЭЛБААТАР:ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИНД ХАРШЛАХ УРИАЛГА ГАРГАСАН УЧИР ДЭМЖИХГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зургаан зүйл бүхий уриалга гаргасан билээ. Уриалгаараа энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн яаж даван туулах, мөн эдийн засгаа хэмнэж бүсээ чангалахаас гадна УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг уриалсан байгаа юм.

Харин энэ уриалгыг нь УИХ-ын гишүүд болон намууд дэмжихгүй байна. Учир нь Үндсэн хуулинд харшлах уриалга гаргаж байгаа учраас дэмжихгүй. Харин ч УИХ-ын сонгуулийг наашлуулж хийх боломж бий гэж үзэж буй. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийг хойшлуулж байж Ерөнхийлөгч засгийн эрх буюу бүх эрх мэдлийг гартаа авах гэж байна гэсэн хардлага ч байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна” гэж жиргэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна”
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.