| | USD/MNT 0₮

Б.Халиун чөлөөт бөхийн дэлхийн аваргаас МӨНГӨН медаль авлаа

Чөлөөт бөх U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Бямбасүрэнгийн Халиун Япон, Азербайжан, Канадын бөхийг ялж мөнгөн медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн U20 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Понтеведра хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монголын шигшээ багийн 11 тамирчин оролцож байгаагаа өчигдөр эмэгтэй -55 кг жинд Бямбасүрэнгийн Халиун мөнгөн медаль хүртлээ.

Шигшээ 16-д Канадын тамирчныг 11-0, шөвгийн наймд Азербайжаны бөхийг 6-2, хагас шигшээд Япон бөхийг идэвхээр ялсан тэрээр финалд АНУ-ын бөхөд 4-0 харьцаагаар ялагдсан юм.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.