| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУС УРАГТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ

Коронавирусын халдвар жирэмсэн эх болон урагт нөлөөлж байна гэсэн мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сард Ухань хотын эрүүл мэндийн газраас мэдээлж байсан. Учир нь жирэмсэн эмэгтэйн ураг нь халдвартай төрсөн гэх мэдээлэл гарсан юм. Гэхдээ хүүхэд хэвлийд байхдаа халдвар авсан уу, эсвэл төрсний дараа халдвар авсан уу гэдгийг эцэслэн тогтоосон дүгнэлт гараагүй юм.

Тэгвэл ДЭМБ-ын хэлж буйгаар “Одоогоор коронавирус урагт нөлөөлж байгаа эсэх нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл халдвартай эхээс халдвартай хүүхэд гарсан тохиолдол байхгүй” гэсэн мэдээллийг өгчээ.

Харин нярай хүүхэдтэй ээжүүд гараа ариутгаж, амны хаалт зүүж хүүхдээ хөхүүлж болно гэсэн зөвлөмжийг гаргажээ.

ДЭМБ-ын хэлж буйгаар “Одоогоор коронавирус урагт нөлөөлж байгаа эсэх нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл халдвартай эхээс халдвартай хүүхэд гарсан тохиолдол байхгүй” гэсэн мэдээллийг өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.