| | USD/MNT 0₮

“ПАРИС-2024” ПАРАЛИМП: Өнөөдөр 17:30 цагт хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн ангилалд П.Энхманлай өрсөлдөнө

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна

Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө. П.Энхманлай нь 2016 оны Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн Гранпри тэмцээний алт, хүрэл, 2019 оны Польшийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын 9 удаагийн аварга тамирчин юм.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.