| | USD/MNT 0₮

УРТ ЦАГААН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧИД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭН ЗАМ ХААЖЭЭ

Өнөөдөр Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид замын хөдөлгөөн хааж, эмх замбараагүй байдал үүсгэв. Тодруулбал, хоёр хоногийн өмнөөс тус төвийн тог цахилгааныг таслаж,  өнөөдрөөс эхлэн хэрэглээний усыг нь хааж байгааг ийнхүү эсэргүүцжээ.

Түрээслэгчдийн хэлж буйгаар “Энэ онцгой нөхцөл байдалтай байгаа үед Урт цагаанд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл гарч байна.

Шүүхийн маргаантай асуудлыг эцэслэн шийдээгүй байхад тог таслаж, ус хаасанд бид бухимдаж байна. Урт цагааны үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой. Хэрэглээний усыг хаагаад хоёр хонож байна. Өнөөдрөөс эхэлж тог цахилгаан таслах гэж байна.

Харин энэ гаргасан байгаа шүүхийн шийдвэрийг бид эсэргүүцэж байна. Энд байгаа түрээслэгчид ядуурлын ирмэгт ирлээ. Зээлтэй өчнөөн хүний амьдрал зогсох гэж байна. Гэтэл бид нарыг хөөж шахаж гаргах гэж дайрч байгаа төрийн удирдлагууд өөрсдөө ичээрэй” гэв.

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Мэргэжлийн хяналт болоод шүүхээс гаргаад удаж буй. Харин түрээслэгчид эсэргүүцэж нураалгахгүй байсаар өдийтэй золгосон юм.

Ийнхүү өнөөдөр түрээслэгчид жагсаал хийж, замын зохимол түгжрэл үүсгэсэнд жолооч нар бухимдалтай байна. Ачаалал үүссэн учраас цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж, нээжээ.

Шууд үзэх:

 

Өнөөдөр Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид замын хөдөлгөөн хааж, эмх замбараагүй байдал үүсгэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.