| | USD/MNT 0₮

ЭМЯ: Халдвартай хүмүүсийн биеийн байдал дээрдэж байгаа ч эмнэлгээс гарахад дор хаяж 10 хоног шаардагдана

Манай улсад өнгөрөгч долоо хоногт коронавирусийн арав дахь тохиолдол батлагдсан. Үүнээс хойш шинээр нэмж тохиолдлууд батлагдаагүй бөгөөд биеийн байдал нь сайжирч, ХӨСҮТ-ийн эмчилгээний тактик зөв байсан талаар албаны эх сурвалжууд баталж буй. Тэгвэл өнөөдөр уг хүмүүс эхнээсээ эмнэлгээс гарч буй талаарх худал ташаа цахим орчинд мэдээлэл түгсэн. Уг асуудалд ЭМЯ албан ёсоор хариу мэдэгдэл хийж байна.

Мэдэгдэлд "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно" гэжээ.

Манай улсад өнгөрөгч долоо хоногт коронавирусийн арав дахь тохиолдол батлагдсан. Үүнээс хойш шинээр нэмж тохиолдлууд батлагдаагүй бөгөөд биеийн байдал нь сайжирч, ХӨСҮТ-ийн эмчилгээний тактик зөв байсан талаар албаны эх сурвалжууд баталж буй. Тэгвэл өнөөдөр уг хүмүүс эхнээсээ эмнэлгээс гарч буй талаарх худал ташаа цахим орчинд мэдээлэл түгсэн. Уг асуудалд ЭМЯ албан ёсоор хариу мэдэгдэл хийж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.