| | USD/MNT 0₮

ТЦА: Орон нутгийн замд хаагдсан зам, даваа байхгүй

Ойрын өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, цас болон шороон шуурга шуурна хэмээн цаг агаарын байгууллагаас анхааруулсаар буй. Ялангуяа баруун аймгуудын нутгаар энэ сарын 23-наас их хэмжээний цас орж байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт цасанд төөрсөн, боогдсон дуудлагууд ОБЕГ-т ирсээр байгаа юм. 

Тэгвэл орон нутгийн замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй, цаг агаарын нөхцөл байдал хэвийн байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах зорилгоор замын цагдаагийн тасгийн алба хаагчид зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

ТЦА: Орон нутгийн замд хаагдсан зам, даваа байхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.