| | USD/MNT 0₮

Г.ЗАГДААГ ЗУРГААН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Ажлаа хийж яваа төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг үл биелүүлдэг зан харилцааны хувьд доголдолтой иргэн Г.Загдаад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд удаж буй.

Тодруулбал, орон гэргүй тэнэмэл иргэдийг “Зөв амьдрах ухаан” ТББ-даа амьдруулдаг Г.Загдаад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Яллагдагчтай холбоотой зургаан асуудлыг шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа дуусвал, хэргийг прокурорт шилжүүлэх юм байна.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах хуулийн заалттай ажээ.

Г.Загдаагийн хувьд хамгийн сүүлд ХЭҮК-ийн алба хаагчид ажлын байран дээр нь очиж, тэнд амьдарч байгаа иргэдийн амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар шалгахаар очсон тэднийг хэл амаараа доромжилж, гэрээсээ хөөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан юм.

Түүний хувьд бусдын үгийг сонсдоггүй, төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, зүй зохисгүйгээр бусдыг гутаан доромжилж чаддагаараа алдартай нэгэн гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ.

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.