| | USD/MNT 0₮

УДШ: Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээж, үргэлжлүүлэн хорино

Улсын Дээд шүүх өнөөдөр дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1241 дүгээр магадлалтай, Б.Амархүүд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцсэн юм.

Анхан шатны шүүхээс түүнд 20.7.1-т зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэдэг үндэслэлээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Тэгвэл Улсын дээд шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Амархүүг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тэгвэл Улсын дээд шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Амархүүг үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.