| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГ ЭМНЭЛГҮҮДЭЭС ТҮҮВЭРЧИЛСЭН АРГААР АВЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хуралд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Уушгины хатгаагаар өвчилсөн хүмүүс "Covid-19"-ийн халдвараар өвчилсөн үү гэдгийг тандан хянаж байна гэсэн үг.  

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.

Одоогоор Станбул-Улаанбаатар онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Өдөр бүр лабораторийн шинжилгээг авч байгаа. Халдвар тээгчдэд эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй юу гэдгийг хянаж байна. Лабораторийн шинжилгээгээр таван сорьцоор шинжилгээ хийж байна. Нус, цэр, цус, баас, шээснээс шинжилгээ хийж байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээний хариугаар онош батлагдсаны дараа л эмнэлгээс гаргаж байгаа. Хэрвээ дутуу эмчлэгдвэл халдвар тараах эрсдэлтэй.  Тусгаарлалтаас гарч буй хүмүүс гэрийн хорио сахих дэглэмд гарын үсэг зуруулсан.

Тэднийг цагдаа, тагнуулынхантай хамт хянана. Хамгийн гол нь гэрт ажиглалтад гарч буй хүмүүс өөрийгөө хуурч болохгүй” гэв.

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.