| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ХАВРЫН ДУНД САРЫН ШИНИЙН НЭГЭН

Өнөөдөр хаврын дунд шарагчин Туулай сарын шинийн нэгэн. Аргын тооллын 3 сарын 25 Буд гараг. Улаагчин Туулай өдөр.

Өглөө наран 06:44 цагт мандаж орой 19:12 цагт жаргана.

Хол замд гарвал урд зүгт мөр гарга. Ном, буянд таагүй өдөр. Эл өдөр эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэхэд, хийморийн дарцаг хатгахад сайн өдөр. 

Гахай, хулгана жилтэнд ээлтэй сайн. Могой, морь жилтэнгүүд биеэ энхрийлүүштэй. Үс засуулбал нас богиносох муу. Хүний сүлд хөлийн эрхийнд хэмээн зурхайд буужээ.

Хаврын дунд шарагчин Туулай сарын шинийн нэгэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.