КОВИД 19 ХАЛДВАР ДЭЛХИЙН 197 ОРОНД ТАРХАЖ, 18 МЯНГАН ХҮН НАС БАРААД БАЙНА
Дэлхий
Коронавирусын халдвар дэлхийн 197 орон тархаж нийт 421 мянган хүн халдвар авч, үүнээс 18 мянган хүн нас барж, 108 мянган хүн эдгэрсэн байна.
Халдварын тархалтаар Хятад тэргүүлж, Итали удаалж байгаа бол араас нь АНУ орж байна. Өчигдрийн байдлаар АНУ-д 24 цагийн дотор 9861 хүн халдвар авчээ.
Харин Италид халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 700 гаруй байгаа бол нас барсан хүний тоо нь 6922-т хүрчээ.
Тус улсад өчигдөр сувилагч эмэгтэй халдвараар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Гадаадад байгаа ялангуяа АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг амны хаалтаа тогтмол хэрэглэж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хөл хорио тогтоохыг анхааруулж байна.
- 2020-03-25 09:14:18
0 сэтгэгдэл