| | USD/MNT 0₮

ҮСХ: Өрхийн цалин хөлсний бодит орлого нэмэгджээ

Өрхийн хөдөө аж ахуйн бодит орлого буурч, цалин хөлсний бодит орлого нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Тодруулбал, Өрхийн сарын  дундаж  мөнгөн орлогод  цалин  хөлсний  орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.0 нэгж  хувиар, бусад  орлогын  эзлэх хувь 0.4 нэгж хувиар нэмэгдэж, харин хөдөө  аж  ахуйн  үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.8 нэгж хувиар,тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 2.2нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус   үйлдвэрлэл,   үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар буурсан байна.

Өрхүүдийгмөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2024 оны 2 дугаарулиралд 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5(11.0%) мянга, 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх253.9  (25.5%) мянга, 1.6-3.0саятөгрөгийн орлоготой өрх 341.5(34.3%)мянга, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 290.7 (29.2%) мянга байна.Мөнгөн орлогын бүлэглэлт тус бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл, 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 23.9мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 19.6 мянгаар, 700.0-900.0  мянган  төгрөгийн орлоготой өрх 14.1мянгаар, 900.0-1100.0  мянган төгрөгийн орлоготой өрх 38.0мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 51.3мянгаар,1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 17.5мянгаар буурсан бол, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 56.4% 22.9% 7.7% 5.8% 7.2% Цалин хөлс Тэтгэвэр, тэтгэмж ХАА-н үйлдвэрлэлийн орлого ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого Бусад орлого 43.4 мянгаар, 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 85.9мянгаар, 4.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 62.5 мянгаар тус тус нэмэгджээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.