| | USD/MNT 0₮

Б.БОЛОРОО:ТАЛИЙГААЧ НӨХРИЙН МИНЬ ХАВТАСТ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЭЭГҮЙ БАЙНА

Иргэн Б.Болороогийн нөхөр ажлын байран дээрээ амиа алдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаагүй байгаа юм байна. Харин өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр прокурор хэргийг нь хав даржээ гэсэн утгатай мэдээлэл гарсан байна. Энэ мэдээлэлд дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр “За талийгч нөхрийнхөө хэрэгтэй холбоотойгоор богино мэдээлэл оруулахгүй бол болохгүй байна.

Хэргийг задлан мөрдөн байцаалтыг шинээр явуулж, дүгнэлтүүдийг дахин гаргуулах болсныг та бүхэн мэдэж байгаа. Үүний дагуу 2019.12.27-ны өдөр шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан.

2020.01.24-ний өдөр МХЕГ-т ҮО-ын дүгнэлтийг дахин гаргуулахаар хүргүүлж, өнөөдөр буюу 2020.03.24-ний өдөр хариутайгаа танилцлаа. /Одоо үүсээд байгаа Корона вирусын нөхцөл байдлаас үүдэн МХЕГ-ын хариу маань ингэж удаашралтай гарсныг та бүхэн ойлгоорой/

Одоо Нийслэлийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн манай хэргийг хариуцаж авсан байцаагч маань хэрэгт холбогдолтой хүмүүсийг дуудаж байцаан яллах дүгнэлтийг прокуророт шилжүүлнэ. Прокуророос дүгнэлт гарсны дараа хавтаст хэрэгтэйгээ танилцах боломжтой болно. Үүний дараа би өөрөө албан ёсоор олон нийтэд мэдээлэл хүргэнэ ээ. Тэрнээс наана надаас мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавихгүй байхыг хүсье.

Прокурорт ч очоогүй байхад прокурор хэргийг хав дарсан байна гэсэн мэдээлэл гаргасан байна, одоо дөнгөж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатандаа байгаа хэрэг учир би олон нийтэд мэдээлэл түгээх хориотой байгаа.

Мөн миний бие тэр компанитай холбоотой ямарч мэдээлэл гадагш задруулаагүй, өгөөгүй байхад элдэв хачир нэмж мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье.

Сэтгүүлчид та бүхэн маань надад санаа зовнин хэрэг нь замхарчихвыдээ гэсэндээ надаас асууж тодруулж байгаад маш их баярлаж байна. Одоо та бүхэн маань намайг мэдээлэл хийхийг хүлээн тэвчээртэй байгаарай гэж хүсмээр байна” гэжээ.

Хүндэтгэсэн:Буянжаргалын Болороо.

 

 

Одоо Нийслэлийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн манай хэргийг хариуцаж авсан байцаагч маань хэрэгт холбогдолтой хүмүүсийг дуудаж байцаан яллах дүгнэлтийг прокуророт шилжүүлнэ. Прокуророос дүгнэлт гарсны дараа хавтаст хэрэгтэйгээ танилцах боломжтой болно. Үүний дараа би өөрөө албан ёсоор олон нийтэд мэдээлэл хүргэнэ ээ. Тэрнээс наана надаас мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавихгүй байхыг хүсье.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.