| | USD/MNT 0₮

Улсын аварга О.Хангай ОУХМ Т.Тулгад ХОЁР ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭХЭЭР БОЛЖЭЭ

 Монгол Улсын аварга О.Хангай олон улсад чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа Т.Тулгад 2 өрөө байр бэлэглэнэ гэж мэдэгдлээ.

ОУХМ Т.Тулга нь Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Пуэрто Рикогийн бөх Себастьян Ривератай барилдаж, 9:10-аар ялагдлаа. Ийнхүү Монгол Улсын тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар олимпын наадмыг өндөрлүүлсэн юм. Тэгвэл түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл амжилтыг үнэлж ийнхүү 2 өрөө байр бэлэглэхээр болсон аж.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.