| | USD/MNT 0₮

АН: ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ГУРВАН САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ

Гурван сарын дараа буюу эл өдөр Монгол түмэн төр түшилцэх эрхмүүдээ сонгоно. Сонгууль ойртсон энэ өдрүүдэд улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Өчигдөр МАН-ынхан бага хурлаа цахимаар хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байсан. Тухайлбал, МАН ирэх дөрвөн жилд дахин эрх барих юм бол дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр дундаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр тус нам анхаарч ажиллана гэдгээ хэлэв.

Тэгвэл сөрөг хүчин буюу АН-ынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулж өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Ардчилсан намын хувьд дундаж цалинтай иргэдийн цалинг гурван саяд хүргэнэ. Импортлогч биш үйлдвэрлэгч орон болно. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Тус намыхан хоёр удаа цахим хурал хийж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталжээ.

Ардчилсан намын хувьд дундаж цалинтай иргэдийн цалинг гурван саяд хүргэнэ. Импортлогч биш үйлдвэрлэгч орон болно. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.