| | USD/MNT 0₮

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ Ж.ГАНБАТ ТҮР ОРЛОЖ БАЙНА

 


Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн хоёрдугаар сард Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач амиа алдахаасаа өмнө аймгийн Засаг даргын өрөөнд байсан, Засаг дарга нь ажлын байрандаа архидан согтуурсан гэх мэдээлэл гарч, цагдаагийн байгууллага энэхүү харамсалтай хэргийг шалгаж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатад даалгажээ.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар сонгууль өнгөртөл Засаг даргыг томилохгүй түр орлон гүйцэтгэгчтэй байхаар шийдвэрлэжээ.  

Ж.Ганбатын ажилласан байдлыг харвал 2000-2002 онд Алтай трейтин ХХК-нд  Менежер, 2002-2013 онд Эрдэнэт хивс ХХК-нд Салбарын захирал, 2006-2008 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Орлогч, 2008-2017 онд Говь-Алтай аймгийн Говь-Ноос ХХК-ий захирал 2013-2016 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга, 2016-оноос Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна.

Түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хүн гэх мэдээлэл ч бий. Тиймээс аймгийн Засаг даргаар томилох сонирхол, санаархал байгаа ч гэж харж байгаа юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатад даалгажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.