Ухань хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг нээхээр бэлдэж байна

Коронавирусийн халдварын тархалтыг зогсоосноо мэдэгдээд байгаа БНХАУ-ын Ухань хот нийтийн тээврийн үйлчилгээгээ нээхээр бэлдэж байна. Тухайлбал, Ухань хотод сүүлийн таван хоногийн дотор нэмж халдварын тохиолдлууд бүртгэгдээгүй байна. Иймд метроны буудал дээр нэр бүртгүүлэх QR кодыг сэргээжээ. Эрх баригчдын мэдээлж буйгаар Хубэй мужийн нийслэл Ухань хотод нийтийн тээврээр зорчих эсвэл такси үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдэв.
- 2020-03-24 13:51:33
0 сэтгэгдэл