| | USD/MNT 0₮

ЭМЯ:БНСУ-Д МОНГОЛЫН ХОЁР ИРГЭН ХАЛДВАР АВСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 22 хүнээс вирус илрээгүй. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүнээс илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан хяналтанд байна. Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан сэжигтэй 3 тохиолдлын шинжилгээний сорьц замдаа ирж яваа. Хариуг нь шинжилнэ” гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Ковид 19-ийн оргил үеүд дараагийн саруудад ирж магадгүй. Уг өвчнөөр тоглоом шоглоом хийж болохгүй. Дэлхий нийтэд ямар байдалтай байгааг та бүхэн харж байгаа. Тиймээс хүн болгон хариуцлагатай байхыг анхааруулж байна. Франц улсад Монголын иргэн халдвар авсан гэх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээлэл ирсэн” гэв.

БНСУ-д манай улсын хоёр иргэн коронавирусын халдвар авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.