| | USD/MNT 0₮

ОЛИМП 2024: Т.Тулга, Э.Даваанасан нар өнөөдөр барилдана

Өнөөдөр олимпын чөлөөт бөхийн төрлийн сүүлийн барилдаанууд явагдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн барилдаанууд болох юм.

Монгол Улсыг төлөөлж, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт дэлхийн хошой хүрэл медальт Кубын Алехандро Валдестай барилдахаар сугалаа таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд ДАШТ-ий хүрэл медальт Арменийн Везган Теванян, Гүржийн Годерзи Зебисашвили нарын ялсантай нь барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан эхний барилдаанаа Нигерийн Анна Руебентай барилдах сугалаа таарсан байна. Хэрвээ ялбал ДАШТ-ий хүрэл медальт Колумбын Татьяна Рентериа, Тунисын Зайнеб Сгайер нарын ялсантай нь шөвгийн наймд барилдана

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.