| | USD/MNT 0₮

АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР МАНАЙД 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГНӨ

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн 194 оронд тархаж, халдварын өвчлөл 300 мянга хол давж, 16 мянга гаруй хүн нас баржээ. Монголд 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байгаа. Манай улсын ЭМЯ болон эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах хандивын аян үргэлжилсээр байна. Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас 3.3 тэрбум төгрөгийн хандив үзүүлэхээр болсноо тус улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэллээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-ын гишүүн 195 орон байгаагаас 194-д коронавирусийн халдвар тархсан байна. Коронавирусийн халдварыг хөлбөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт хэрэгтэй байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн хэлсэн. Вирус хил хязгааргүй тархаж байна. Монгол Улс нэгдүгээр сарын 3-аас хойш, анх мэдээ авснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдварын 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад бүртгэгдсэн. АНУ-ын тусламжийг ард түмэн болон эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай гэсэн зүйлд зориулж, үр дүнтэй зарцуулах болно" гэлээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр гэхэд АНУ-ын Засгийн газраас манай улсад 3.3 тэрбум төгрөгийн хандив өгч байгаа талаар мэдээлэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.