| | USD/MNT 0₮

Б.Хулан АНУ-ын бөхийг ялж хүрэл медалийн төлөө барилдах боллоо

Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэй -53 кг жингийн дагах барилдаанд Монголын шигшээ багийн тамирчин 2022 оны Ази, дэлхийн аваргын мөнгөн медальт 24 настай Батхуягийн Хулан зодоглов.

Тэрээр 2022 оны дэлхийн аварга АНУ-ын 27 настай Доминик Оливиа Парриштай барилдаж 10-4 харьцаагаар яллаа.

Барилдааны явц:

Хулан мэх дутуудаж 2 оноо алдав.

Оливиа түлхэж гарган 1 оноо авав. 3-0

Хулан түлхэж дэвжээнээс гарган 1 оноо авав. 3-1

Олива дахин 1 оноо авав. 4-1

Хулан мушгиж 2 оноо авав. 4-3

Түлхэхэд нь Хулан эргүүлж дэвжээнээс гарган 1 оноо авав. 4-4

Хулан дахин ард нь гарч 2 оноо авав 6-4

Хулан хөлд орох гэхэд нь давж гишгэж 2 оноо авав. 8-4

Хулан даралтаар цэвэр яллаа.

Ингэснээр Б.Хулан өнөө шөнө 00:15 цагаас хүрэл медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн хошой аварга Хятадын 27 настай Чианюү Пантай барилдахаар боллоо.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.