| | USD/MNT 0₮

ДУНДГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ДАХИУЛЖ, НАМЫН ХҮНЭЭ ХҮЧЭЭР СОНГОЖ ЖҮЖИГЛЭЖЭЭ

Улс орон даяар хөл хорио тогтоож онц байдал зарлаад байгаа энэ үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга нь ИТХ-ын тэргүүлэгчдээ хуралдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал зарлаад, хуралдаанд МАН-аас сонгогдсон төлөөлөгчдөө хамруулж байгаад дахиад нэг хурлын даргыг томилжээ.

Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга нь Цолмонбаатар Засаг даргаар сонгогдсон тул ИТХ-ын даргыг нөхөн сонгох болж. Тэрбээр аймгийн ИТХ-ын даргын ойрын хамаатан тул ийнхүү албан тушаал ахиж, Засаг дарга болжээ.

Сумын ИТХ-ын 15 төлөөлөгчийн 4-ийг  АН, 11-ийг МАН бүрдүүлдэг. Ардын нам үнэмлэхүй олонхи энэ ИТХ-ын хуралдаанд 11 төлөөлөгч оролцон 54,5 хувийн санал авсан П.Түвшинсайханыг ИТХ-ын даргаар сонгож тогтоолоо баталсан байна. П.Түвшинсайхан нь багийн Засаг дарга, сумын Ардчилсан намын дарга аж.

Энэ мэдээг авсан Дундговь аймгийн МАН-ын дарга нар “Түргэн” авч тус сумын ИТХ-ын МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийг аймагт дуудан байна. Төлөөлөгчид ч дуугүй байсангүй “Тэтгэвэртээ гараад удаж хөдөөширчихсөн Бөхчулуунаас нутаг усны уугуул, багийн Засаг даргаар хэд дахин улиран сонгогдчихсон, удам сайтай, ард олонд нэр хүндтэй, нас залуу П.Түвшинсайханг тохой илүү гэж үзэн итгэл үнэмшлээрээ сонгосоноо” тайлбарласан ч аймгийн удирдлагууд нь авч үзсэнгүй, “Хэн байх нь хамаагүй, Ардын намын хүнийг ямар нэг аргаар сонго. Өмнөх хурал хамаагүй, дахин хуралдуул” гэж үүрэгджээ.

ИТХ-ын хүчин төгөлдөр хуралдааны нэгэнт албажсан тогтоол шийдвэрийг үл тоон яаран сандран дахин хуралдуулж 8 төлөөлөгчийн ирцтэйгээр Г.Бөхчулууныг ИТХ-ын даргаар сонгон жүжиглэжээ.

Дундговийн дураараа дарга нарын дэглэсэн барин тавин энэ хууль бус хуралдааныг Захиргааны хэргийн шүүх хэрхэн авч үзэх нь сонин байна.

Өмнө нь Ардчилсан нам үнэмлэхүй олонхи болсон Баянжаргалан сумын ИТХ-ын сонгуулийг хоёр шатны шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн хойно хүчингүй болгосон “туршлагаа” Дундговийн МАН-ын дарга нар дахин Дэлгэрцогтын ИТХ-ын даргын сонгууль дээр хэрэглэсэн нь энэ юм.

Дөрөв хоногийн өмнө "Хурлын дарга боллоо баяр хүргэе" гээд сүлжээнд шуугиулаад байсан П.Түвшинсайханыг гурав хоног дарга хийлгээд л солиод хаячихсан байгаа юм. Сумын Засаг дарга сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг хуралдуулаад хурал зарлана гэж байж боломгүй. 

Улс орон даяар хөл хорио тогтоож онц байдал зарлаад байгаа энэ үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга нь ИТХ-ын тэргүүлэгчдээ хуралдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал зарлаад, хуралдаанд МАН-аас сонгогдсон төлөөлөгчдөө хамруулж байгаад дахиад нэг хурлын даргыг томилжээ.
Улс төр

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.