| | USD/MNT 0₮

АТГ: Эрүүгийн таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 2 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 515 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 13 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 497 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 432, мөрдөн байцаалтын 65 хэрэг байна.

АТГ: Эрүүгийн таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.