| | USD/MNT 0₮

ӨНГӨРСӨН ЖИЛ УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨР 431 ХҮН НАС БАРЖЭЭ

Дэлхий нийтэд коронавирусын халдвар тархаж аюулын харанга дэлдэж айдаст автуулчихаад байна.

Монголд уг халдварын 10 тохиолдол бүртгэгдсэн байгаа ч цаашид тоог нь нэмчихгүй, гадагшаа халдвар алдчихгүй байхын төлөө эрүүл мэндийн байгууллага эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Уг халдвар хүний уушги гэмтээж, дархлаа сулруулж, улмаар хатгалгаа болж, эцэстээ амь авч одож байгаа аймшигт халдвар. Дэлхий нийтэд уг халдвараар олон мянган хүн амиа алдаад байгаа нь эмгэнэлтэй.

Манайхан коронавирусээс хамгаалж, сэргийлж байгаа ч энэ халдвараас илүү ам ангайлгаж, чих дэлдийлгэсэн мэдээллийг энэ оны эхээр ЭМЯ-ныхан өгсөн.

Тодруулбал, 2019 онд 78141 хүн уушигны хатгалгаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол энэ өвчнөөр 431 хүн нас баржээ. 146 нь 0-5 насны хүүхдүүд байж. Нэг жилийн дотор 400 гаруй иргэнээ уушгины хатгалгаа өвчнөөр алдсан байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2019 онд улсын хэмжээнд 17.2 мянган хүүхэд нас барсан байна.  Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж байгаа юм. Тодорхой хэлбэл, 1262 нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Үүнээс 1040 нь нярайн эндэгдэл байв. 

Харин сүүлийн таван жилийн хугацаанд хатгалгаа өвчнөөр Монгол Улс 1865 хүнээ алджээ. Олонх нь хүүхэд гэхээр аймшигтай байгаа биз дээ. Тэгэхээр уушгины хатгалгаа өвчин нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад байгаа том асуудал яах аргагүй мөн юм.

Вирус нянгаар үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин хүйтэн сэрүүний улиралд ихсэх хандлагатай байдаг. Ялангуяа бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг учир амьсгалын замын өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болдог.

2019 онд 78141 хүн уушигны хатгалгаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол энэ өвчнөөр 431 хүн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.