| | USD/MNT 0₮

Зарим нутгаар их хэмжээний цас орж байна

Яг одоо Увс аймагт их хэмжээний цас орж байна. Цаг уурын байгууллагын сэрэмжлүүлснээр өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш буюу гуравдугаар сарын 24-нд өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орох гэнэ.

Мөн маргааш өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн хойд хэсгээр цас орж, говь талын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна. Иймд хот хоорондын замд зорчих иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зарим нутгаар их хэмжээний цас орж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.