| | USD/MNT 0₮

Олимпын онцлох мэдээ: Б.Отгонболдын өрсөлдөгч Матиас Гранде гэж хэн бэ?

Байт харвааны ганц дайчин, ОУХМ Б.Отгонболд олимпын наадмын чансаа тогтоох харваанд 643 оноогоор 54-р байрт жагссан. Ингэснээр манай тамирчин эхний даваанд чансааны 11-д бичигдэж буй Мексикийн Матиас Грандетай халз өрсөлдөх болсон юм. 

Түүний өрсөлдөгч Гранде 20 настай, дэлхийн чансааны 17-д жагсдаг. Энэ жил Дэлхийн цомын цувралаас анхны алтан медалиа хүртсэн өсөж яваа сайн тамирчин. 

Пан Америкийн наадмаас хувийн төрлөөр 2 мөнгө, багийн төрлөөр 1 хүрэл, Төв Америкийн наадмаас 1 алтан медаль хүртсэн амжилттай юм байна. 

Манай тамирчин Б.Отгонболдын хувьд өнгөрсөн жил Азийн наадамд түрүүлж, оны шилдэг тамирчны “Бөртэ чоно” цомыг гардсан билээ. Мөн 2015 онд Армийн спорт наадмаас багийн төрлөөр алтан медаль хүртэж байв.

Хоёр тамирчны халз харваа Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 1-ний 15:30-д эхлэх хуваарьтай байна. 

Б.Отгонболддоо амжилт хүсье!

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.