| | USD/MNT 0₮

Алдарт дуучин Селин Дион “Парис-2024” олимпын нээлтэд дуулна

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдээд буй. Үүнтэй зэрэгцэн Эйфелийн цамхагийн дор, Сена мөрөн дээр зохион байгуулагдах олимпын нээлтийн ёслолын тухай таамаг мэдээллүүд ар араасаа гарч байна. Тэр дундаас Канадын нэрт дуучин Селин Дион “Парис-2024” олимпын нээлтийн ёслолд оролцож, дуулна гэх шуум олны анхаарлыг татаж байна. Селин Дионыг олимпын нээлтэд дуулах тухай шуумыг “Billboard”-ын албан ёсны сайт, “BBC” агентлаг мэдээлсэн бөгөөд нэрт дуучин уран бүтээлдээ эргэн ирэхдээ олимпын наадмаар дуулах боломж ч өндөр байгаа талаар Францын хэвлэлүүд бичсэн байна.

Ташрамд дурдахад, бүх цагийн хамгийн амжилттай дуучдын нэг гэгддэг Канадын нэрт дуучин Селин Дион 2022 онд ховор тохиолддог булчингийн агшилт гэх өвчтэй болсноо зарлаж, уран бүтээлээсээ холдсон. Харин тэрбээр 2023 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр олны өмнө эргэн гарч ирсэн бөгөөд биеийн байдал нь сайжирсан учир уран бүтээл үргэлжлүүлж, тоглолтуудаа хийнэ хэмээн мэдэгдээд байсан билээ.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.