| | USD/MNT 0₮

Допинг илэрсэн гурван бөхөд шинжилгээний хариуг нь танилцуулж байна

Шинжилгээнээс нь допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон гурван бөхөд шинжилгээнийх нь хариуг танилцуулж байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Тэгвэл шинжилгээний хариу ирээгүй байсан хүмүүсээс гурван бөхийн шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, нэг тамирчны хариу ирээгүй байгаа талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар манай сайтад өгсөн тодруулгадаа мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.07.22/ допингийн хориотой бодис илэрсэн гурван бөхтэй Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулж байгаа аж.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.