| | USD/MNT 0₮

Жо Байден ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа

Жо Байден ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгджээ. Харин түүний оронд Дэд Ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөх төлөвтэй байна.

Энэ нь орчин цагийн Америкийн улс төр дэх түүхэн шийдвэрүүдийн нэг болж байна.  Учир нь өмнө нь нэр дэвшигч ерөнхийлөгч сонгууль ойртож байхад дахин сонгуулийн сунгааныг орхиж байгаагүй аж.   

Делавэр дэх далайн эргийн байшиндаа тусгаарлагдан, ковидоо эмчлүүлж буй Байден нэрээ татах шийдвэрийг  сүүлийн 48 цагийн дотор гаргасан байна. Тэрбээр ковидоо эмчлүүлж байхдаа кампанит ажлын ахлах зөвлөх болон бусад шилдэг зөвлөхүүд, гэр бүлтэйгээ утсаар зөвлөлдсөний дараа уг шийдвэрээ гаргасан гэв.

Бямба гарагт хэлэлцэж эхлээд өчигдөр буюу Ням гарагт шийдвэрээ гаргасан бөгөөд Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ч энэ талаар мэдээгүй байсан гэв

Эх сурвалж: СNN

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.