| | USD/MNT 0₮

Отгон сумын 100 жилийн ойд ах дүү хоёр түрүүлж, үзүүрлэжээ

Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын харцага Т.Бэгзсүрэн түрүүлж, улсын начин Т.Дүгэрдорж үзүүрлэжээ. Тэдний хувьд ах дүү хоёр бөгөөд ах Т.Бэгзсүрэн нь наадмын эхний өдөр насанд хүрээгүй хүүхдийг унагахдаа шидсэн хэмээн олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хүүгийн аав холбогдох газруудад гомдол гаргасан байгаа ажээ. Харин улсын харцага Т.Бэгзсүрэн сэргээш хэрэглэсэн асуудлаар хоёр жил барилдаагүй бөгөөд энэ жилээс эхэлж барилдаж эхэлсэн бол ийнхүү төрөлх сумынхаа түүхт 100 жилийн ойд төрсөн дүүтэйгээ үзүүр түрүү булаацалдаж түрүүлжээ. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.