| | USD/MNT 0₮

Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар,  маргааш буюу энэ сарын 21-нд Төв аймгийн нутгийн хойд, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ.

Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28...+30 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.