| | USD/MNT 0₮

ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ ЭРСДЭЛТЭЙ 3000 ӨРХ БАЙНА

Сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.    

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна.

Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв. 

Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.