| | USD/MNT 0₮

Байгуулагдаад сарын хугацаа болоогүй паркийн ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн сүүдрэвчид иргэд үг бичиж, бохирдуулжээ

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт энэ сарын 2-ны өдөр ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулсан. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч 
болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийжээ. Түүнчлэн 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн юм.

Тэгвэл уг ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн цөөрмийн дээр байрлах сүмэн загварын сүүдрэвчид иргэд үг бичиж, бохирдуулжээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.