| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: Энэ сарын 16-наас халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарь

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлээд буй.

Энэ сарын 16-наас буюу мягмар гаргаас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

7-р сарын 16-наас 7-р сарын 30-н хүртэл /14 хоног / Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин, ГХЯ орчим, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС-ын орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, УДЭТ орчим, Төв шуудан, Хангарьд ордон 

7-р сарын 22-ноос 8-р сарын 2-н хүртэл /12 хоног / Төмөр замын удирдах газрын орчим, 2,3,4,6-р бичил хорооллын орчим, Төв Гандан, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ-ийн орчим, Түндэмүн саун, Гурван гал их дэлгүүрийн урд талын орчмын хэрэглэгчид        

7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног / Жаргалан хотхон, Солонгос Улсын ЭСЯ, Нархан, Оддын орон сууцны хороолол орчим, Дүнжингарав, Маршал таун, Ривер гарден, их тэнгэр цогцолбор  

7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног / Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13-р хороолол, Нарантуул захаас Баянзүрх дүүрэг, Цэргийн госпитал, Баганат өргөө хороолол, ХСИС орчмын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, АШИУС-ын шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид  

Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.