| | USD/MNT 0₮

АЗАРГАНЫ УРАЛДААНД АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮДИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хурдалж, азарганы уралдаанд айргийн тавд орсон хурдан хүлгүүдийн бай шагналыг гардуулан өглөө.

Энэ жилийн наадамд  Булганы Гурванбулаг сумын харьяат аймгийн алдарт Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин халзан азарга түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн азарга аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн цолмон халзан айргийн гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд орж ирсэн билээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.