| | USD/MNT 0₮

Галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг УБТЗ-ын төв эмнэлэгт тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамнаас Ковид 19 халдварын талаарх цаг үеийн мэдээллийг яг одоо өгч байна.

Дэлхийн 191 оронд тархсан уг халдвар Итали, АНУ-д хамгийн их тархалттай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Итали улсад халдвар авч нас барсан хүний тоо 5400-д хүрчээ. Харин Сири улсад халдвар шинээр бүртгэгдсэн байна. 

ДЭМБ-аас таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзжээ. Харин өнөөдрөөс эхэлж 2-оос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж байгаа учраас хөдөлгөөнийг хязгаарлах, зайн хязгаарлалт хийхийг зөвлөж байна. Дэлхийн олон оронд хүмүүс бие биенийхээ биед хүрэх нь халдвар тархах гол шалтгаан болоод байна. 

Дашрамд дуулгахад, галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг УБТЗ-ын төв эмнэлэгт тусгаарласан байгаа талаар мэдээлэл хийж байна. 

Шууд үзэх: 

Дэлхийн 192 оронд тархсан уг халдвар Итали, АНУ-д хамгийн их тархалттай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Итали улсад халдвар авч нас барсан хүний тоо 5400-д хүрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.