| | USD/MNT 0₮

Хүй 7 худагт хүүхдүүд төөрсөн байсныг олж, эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд өнөөдөр 13.00 цагийн байдлаар найман хүүхэд төөрснийг цагдаагийн албан хаагчид олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Бага насны хүүхдүүдийг эцэг, эх асран хамгаалагчдаасаа төөрөхөөс сэргийлж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүдээс 900 ширхэг гарын бугуйвч тараажээ. Мөн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхэд төөрөх, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлж цагдаагийн байгууллагаас 30 минут тутамд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж буй юм байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.