| | USD/MNT 0₮

Ачааны галт тэргэнд мөргүүлж, амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэхүү ослын улмаас 5 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  1 хүний амь нас тус тус хохирсон байна.

Тухайлбал, энэ сарын 21-нд Баянхонгор аймгийн “Нарийн худаг” гэх газар шороон замд "Mustang-5" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон бол 22-нд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь насаа алджээ. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд үүний улмаас гурван осол гарсан байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэхүү ослын улмаас 5 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас тус тус хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.