| | USD/MNT 0₮

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам 89 нас хүрлээ

Өнөөдөр буюу 2024.07.06-нд XIV далай лам 89 нас хүрч байна. Тэрбээр 1935 онд Төвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд жирийн нэг тариачин гэр бүлд төржээ. 

Дэлхийн бүх бусад улс орнууд, үндэстнүүдтэй харьцуулахад Монголчууд III-XIV Далай лам нартай багш шавийн, номын хамгийн гүн дэлгэр барилдлагатай үндэстэн. Учир нь “Далай лам" хэмээх цол алдрыг Монголчууд хүртээж байсан юм. Мөн 3-14 хүртэлх бүх Далай лам нарын намтар, үйлс зохионгуй  Монголчуудын түүх, шашин соёл, өв уламжлалтай маш нягт холбоотой байдаг ажээ. Далай лам нь хайр энэрэл, ёс суртахууныг дээдэлж, хүчирхийллээс үргэлж ангид байхыг уриалдаг нэгэн билээ. Урт насалж удаан жаргах болтугай. 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.