| | USD/MNT 0₮

Т.Доржханд: МАН-ын Хамтарсан засгийн газар байгуулах тухай саналын хариуг Хүн нам гаргаагүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.07.05/ болж байна. Энэ үеэр байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж буй. Харин хуралдааны завсарлагаагаар хамтарсан засгийн газрын талаар ХҮН намын дарга УИХ-ын Гишүүн Т.Доржханд ийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Өчигдөр МАН-ын зүгээс албан ёсны бичиг ирүүлсэн. Албан бичгийн гол агуулга нь шинэ үндсэн хуулийн хүрээнд анх удаа сонгууль явууллаа. Гадаад дотоод нөхцөл байдал эгзэгтэй үе байна. Цаашдаа эдийн засгийн шинэтгэл хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулах маш олон шалтгааныг дурдсан байна билээ. Ийм нөхцөл байдлууд байгаа болохоор бидний зүгээс хамтарч ажиллахад бэлэн байна. Та нар хэлэлцэнэ үү гэсэн бичиг ирсэн. Хүн намын зүгээс тийм, үгүй гэсэн хариулт байхгүй. Өнөөдөр бид орой намын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудлаа хэлэлцэх дотоод дүрэмтэй” гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.