| | USD/MNT 0₮

БНХАУ-ын хамгийн урт Хөх мөрөн анх удаа үерлэж байна

Хөх мөрөн нь Азидаа хамгийн урт, дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд 6418 километр урт Хятадын газар нутгаар хөндлөн урсдаг юм.

Цинхай буюу Хөхнуур муж дахь Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван баруун өмнөөс зүүн өмнө зүг хөндлөн төв болон зүүн Хятадын нутгаар урсаж Шанхай хотын тушаа Зүүн Хятадын тэнгист цутгадаг. Мөн усны цутгалын хэмжээгээрээ дэлхийн томоохон мөрний тоонд багтдаг. Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлдэг аж.

Янцзы мөрөн үерлэсэн нь сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн хүчтэй үерт орж байна. Өнгөрсөн сард буюу зургаадугаар сард Хятад улсын өмнөд бүс нутгаар аадар борооны улирал эхэлсэн бөгөөд бүс нутгийн хэвлэлүүд үер долоодугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Ингэснээр 1998 оноос хойш тус улсын хэмжээнд томоохон гол мөрөнд бүртгэгдсэн үерийн хоёр дахь хамгийн өндөр үерийн түвшинд хүрсэн байна. Тус үерийн улмаас олон арван хүний амь нас үрэгдэж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

БНХАУ үүссэн гамшгийн хариу арга хэмжээнд нийт 2.3 тэрбум юанийг буюу 314 сая ам.долларыг зарцуулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.