| | USD/MNT 0₮

Герман улсын элчин сайд Helmut Kulitz “Мах импэкс” ХК-тай танилцлаа

 Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд HELMUT KULITZ хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Мах Импэкс” ХК-д зочиллоо.

Үндэсний ууган үйлдвэр 78 жилийн түүхт “Мах Импэкс” ХК нь  1946 оноос хойш  3 удаагийн томоохон түүхэн шинэчлэлийг хийсэн бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын техник эдийн засгийн тусламжтайгаар Монгол улсын анхны мах боловсруулах үйлдвэрийг нээж, 1968-1972 онд ХБНГУ-ын тусламжтайгаар хоёр дахь удаагаа томоохон шинэчлэл хийж байсан бол гуравдугаар ээлжийг 2019-2023 онд Австри улсын Берч Ласка групптэй хамтран Европ стандартад нийцсэн, хоногт 50тн мах махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг шинээр нээж ашиглалтад оруулсан билээ.

“Мах Импэкс” ХК нь Герман, Австри улсуудтай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тус үйлдвэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон тоног төхөөрөмжийн хувьд Европ стандартын маш өндөр түвшинд хөгжсөн тоног төхөөрөмж, технологийг Монгол улсад нэвтрүүлсэн үндэсний томоохон мах боловсруулах үйлдвэр юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.