| | USD/MNT 0₮
Ногоон автобус худалдан авах ажиллагаатай холбоотой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Тус хэрэгт холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард “Техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд 31 гэрчтэй сонсгол зохион байгуулсан. Мөн ногоон автобусны хэлэлцүүлэг хоёр удаа хойшилж байсан. Чингэлтэй Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар Засаг даргын зөвлөх н.Мөнх-Эрдэнэ, худалдан авах ажиллагааны мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нар том оврын автобусны албан тушаалтнууд, солонгосын хоёр иргэн буюу нийт 24 хүн дээрх хэрэгт холбогдсон байдаг.