| | USD/MNT 0₮

В.В.Путин: Бид бага оврын АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ МОНГОЛД БАРЬЖ ӨГЬЕ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тодруулбал, тэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин "Монголын нөхцөл байдлыг бид ойлгож байгаа. Ялангуяа барууны орнуудаас ирж буй шахалтуудыг. Гэхдээ бид та нарыгаа хүндрэлтэй байдалд оруулахыг хүсэхгүй байна" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Танай эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид дотооддоо олон тоогоор барьж байгуулж буй бага оврын АЦС-ыг Монголд барьж өгье. Мөн түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгааг надад шууд хэлээрэй" хэмээн ярилаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид танай нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Бид та нараасаа байнга тусламж хүсэхгүй. Манай эдийн засаг тогтворжиж, өсөлттэй гарч байна. ОХУ-тай харилцан ашигтай, хамтран ажиллах саналаа дахин тавьж байна" хэмээв.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.